Зохиолч: Жэйсон Фрид, Дэвид Хайнемайер Ханссон

Шинээр бүтээ

Rework
Танай компани Apple эсвэл бусад үндэстэн дамнасан дэлхийн брэндийн зэрэглэлд багтддаггүй л юм бол тийм ч нэрд гараагүй байгаа болов уу. Ийм байх нь зүгээр. Учир нь танд маш олон ялгаатай зүйлсийг хийж үзэх эрх чөлөө байна гэсэн үг.

Бодит амьдрал дээр ингэж хийж чадахгүй гэж хүмүүс хэлдэг. Тэгвэл бодит амьдрал гэж юу вэ? Бодит байдал дээр ердөө 16 хүнтэй мөртлөө олон сая долларын орлоготой компанийг байгуулж чадахгүй. Бодит байдал дээр танай компани Fortune 500-д багтахын төлөө элдэв шаардлагаас нь бултахгүй. Бодит амьдрал дээр бизнесийг ажлынхаа хажуугаар, өчүүхэн төсөвтэйгээр байгуулж болохгүй. Бодит байдал дээр ажилтнуудаа хүссэн үедээ оффис дээр ирж, очихыг нь зөвшөөрч болохгүй. Гэвч Basecamp бодит байдал дээр яг ингэж ажилладаг.

Бодит амьдралын хувьд нэг асуудал бий нь ийм амьдрал одоо нэгэнт оршин байхаа нэгэнт больсон. Хуучны дүрэм хэвээр байгаа хэмээн өөртөө хэлж, завгүй ажиллаж буй олон хүнд дуулгахад бизнесийн шинэ дүрэм бичигдэж байна. Долоо хоног ажиллаад үнэхээр ашигтай бизнесийг босгож болно. Маш бага төсвөөр ажиллаад ч их юм хийж болно. Өрсөлдөгчөөсөө дутуу ажиллаж байгаа хэрнээ зах зээлд хувь эзэлж болно. Энэ ном бол чухам үүнийг хэрхэн хийх тухай юм. Тэгэхэд туслах зарим шинэ дүрмээс танилцуулвал:

Бодсоноос бага зүйл танд хэрэгтэй

Дагалдах бүтээгдэхүүнээ борлуул

Хожуу биш яг одоо л бүтээгдэхүүнээ гарга

Өрсөлдөгчдийн юу хийж буйг үл тоо

Худалдан авагчаа танайхаас түрүүлж томрох, хөгжих боломж олго

Хар тамхины наймаачин шиг хөдөл

Эдгээр болон өөр 80 санааг та Rework номоос унших боломжтой. Бизнес хийх талаар таны бодож байсан бүхнийг энэ ном өөрчилнө. Та хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхөөс үл хамаарч уг ном таныг цоо шинээр сэтгэхэд хүргэх юм.

Багаар илүү ихийг бүтээх

Амжилтад хүрэхэд юу саад болж байгаа талаар хүмүүсээс асуувал ихэнх нь “Надад илүү их цаг, мөнгө, хүн хүч хэрэгтэй байна” гэж хариулах байх. Харин тэдгээр хүмүүсээс илүү мөнгө, хугацаа, хүн хүчээр юу хийх вэ гэж асуувал одоо хийж байгаатай нь төстэй төлөвлөгөөг харуулах биз ээ. Гэтэл тэр бол бүтэлгүйтлийн жор. Үүнийг сонсоод Basecamp-ийн залуус гомдоллохоо боль гэж хэлэх байсан нь лавтай. Өөрт байгаа хугацаа, мөнгө, ажилтнуудаа бүтээлчээр ашиглах нь таны тоглох ёстой тоглоом юм.

Өдгөө жилд олон сая долларын орлого олж буй гол бүтээгдэхүүн болох Basecamp-ийг бүтээж байхдаа 37 Signals компани дараах бэрхшээлүүдтэй тулгарч байв. Тэд харилцагч нь ажилладаг дизайны студид гуйж ажлаа хийдэг байв. Уг бүтээгдэхүүнийг бүтээсэн Дэвид зөвхөн амралтын өдрийн оройгоор, бусдаасаа 7 цагийн зөрүүтэй ажиллаж, тус төсөлдөө долоо хоногт ердөө 10 цагийг зориулж байлаа. Мөн тэдэнд хөрөнгө мөнгөөр туслах гадны хүн байсангүй. Багахан төсвөөр гайхалтай зүйлийг хийж болохгүй гэсэн шалтгийн хариу нь энэ болох биз ээ. Харин ч бага төсвөөр илүү сайн зүйлийг хийх боломжтой юм шүү.

Хэрэв энэ жишээ хангалтгүй бол Гордон Рамсейгийн Kitchen Nightmares цувралын аль нэг нэвтрүүлгийг үзэгтүн. Нэвтрүүлэг бүр бүтэлгүй ажиллаж буй зоогийн газруудын нэг асуудлыг харуулдаг. Тэд цэсэндээ хэт их хоол оруулсан байдаг юм. Мэдээж аль болох олон төрлийн хэрэглэгч татахыг хичээж буй зоогийн газрын эзний санааг ойлгож болох талтай. Гэвч үр дүнд нь үргэлж тааруухан цэс гарах учраас энэхүү логик нь буруу юм.

Түүний оронд багыг хийж, сайн чаддаг зүйлдээ анхаарах нь зүйтэй бус уу? Чухам энэ бол амжилтын түлхүүр билээ.

Өндөр бүтээмжтэй бол

Бага зүйлээр ихийг бүтээнэ гэдэг нь бага хугацаанд ихийг хийнэ гэсэн утгыг мөн агуулна. Асар олон цагаар ажилладаг хэрнээ бараг юу ч бүтээдэггүй хүмүүс байдаг. Хэн ч ирээгүй байхад буюу өглөөний 6 цагт ажилдаа ирдэг нэг хуульчийг би мэддэг. Тэрбээр өглөө эрт, ганцаараа байхдаа л хамгийн бүтээмжтэй ажилладаг байсан юм.

Яагаад? Учир нь ихэнх ажлын орчин нь бүтээмжийг биш завсарлага, сатаарлыг нэмэгдүүлж байдаг. Мэдээж тэдгээр сатаарлын заримыг уулзалт гэж нэрлэдэг ч Жэйсон, Дэвид хоёрын өгүүлснээр “сатаарал хамтын ажиллагаа бус ердөө л сатаарал” юм. Бусад сатаарлын тоонд мэйлд хариу бичих, фэйсбүүкээ шалгах, оффисын хонгилд буу халах гэх мэт орох бөгөөд нэг л мэдэхэд ажлын цаг дуусаж, юу ч амжуулаагүй байдаг. Зарим нь энэ бүхнээс хол байж ажлаа амжуулдаг бол зарим нь гэртээ хариад маргааш нь яг энэ бүхнээ давтдаг.

Чөтгөрийн энэ тойргоос хэрхэн гарах вэ? Өөрийн гэсэн “ганцаардлын бүс”-ийг үүсгэ.

Сатаарал, завсарлага байхгүй цагийг өөртөө гарга. Эсвэл хуулийн фирмийн хуульч шиг ажилдаа өглөө эрт ирж болно. Гэхдээ ажлаа бүтээхийн тулд солиотой олон цагаар ажиллах хэрэггүй. Үүний тулд хэдэн цагийн турш  ямар ч сатаарал гарахгүй байх дүрмийг зохио. Ажлаас холдуулах, анхаарлыг сарниулах мэйл, утасны дуудлага, нийгмийн сүлжээ гэх мэт зүйлсийг бүрэн хорь. Эхэндээ энэ нь танд хачин санагдаж, харин ч ажил огт бүтэхгүй, болохгүй байгаа мэт санагдана. Гэхдээ надад итгэ, ажлын цаг дуусахад та ажлын жагсаалтаа хараад ямар их зүйл хийснээ харж гайхах болно.

Бүтээмжтэй ажиллахад туслах сүүлчийн санаа бол уулзалтаас зайлсхийх юм. Уулзалт яагаад бүтээмжийн дайсан болох тухай Жэйсон, Дэвид олон шалтгааныг дурдсан ч хамгийн гол хоёр шалтгаан бол: 1) минутаар авч үзвэл хэтэрхий бага мэдээллийг дамжуулдаг 2) ил, далд маш их зардал болдог.

Хэрэв заавал уулзалт хийх ёстой бол дараах дүрмийг дагаж мөрдөөрэй:

- Уулзалт үргэлжлэх хугацааг тогтоо. Товч байх нь сунжирсан удаан байхаас хамаагүй илүү.
- Хэлэлцэх асуудлыг тодорхой байлга.
- Тодорхой асуудлаас эхэл
- Шийдэл гарга, хэрэгжүүлэх хүнийг томил

Хэрхэн өрсөлдөх вэ

Бизнес нь мэргэжлийнх байх ёстой, хүмүүс дэлхийтэй бус брэндүүдтэй л ярьдаг гэж ярьдаг ертөнцөд бид амьдарч байна. Ийн бодохын алдаа юу вэ – өрсөлдөгч нарын чинь хуулбарлаж чадахгүй цорын ганц зүйл буюу таныг анхаарлын гадна үлдээдэг.

Та бизнестээ өөрийн итгэдэг зүйл, зан чанараа шингээж өгсөн цагт өрсөлдөгчдийнхөө хэзээ ч хуулбарлаж чадахгүй зүйлийг бүтээж чадна. Тэд оролдож болох ч таны хийсэн шиг зүйлийг дуурайх нь хэтэрхий хэцүү, зүдэргээтэй байх болно.

Хэрэглэгчд нартаа сайн үйлчлэх чин хүслээ компанидаа тусгаж өгснөөр Zappos компанийн Тони Хсей олон тэрбум долларын үнэлгээтэй гутлын онлайн дэлгүүрийг нээсэн. Тус компанийн дуудлагын төвийн ажилтнууд тэр бүр зааврын дагуу ажилладаггүй мөн нэг дуудлагад зориулах хугацааг богино байлгахыг хичээдэггүй. Тэд харин Zappos-той харилцсан хүн бүрт хэрэглэгчийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх үүрэгтэй байдаг. Ийм зүйлийг бизнесийн сургуульд тэр бүр заадаггүй билээ.

Бизнестээ өөрийн зан чанарыг суулгаж өгөхөөс гадна өрсөлдөөнөөс зайлсхийхийг чармайх ёстой. Ихэнх хүн өрсөлдөөнд давж гарахыг хичээж байх зуур та харин компанийг чинь агууд хүргэх зүйлд л төвлөрч байх хэрэгтэй. “Та энгийн асуудлыг шийдэж харин заваан, хэцүү, зэвүүн асуудлыг өрсөлдөгчдөдөө үлдээх нь зөв” хэмээн Жэйсон, Дэвид зөвлөсөн юм.

Түүнчлэн хэрэглэгч бүрийн хүсэлтэд за гэж хэлэхээс зайлсхий. Заримдаа худалдан авагч, харилцагчийн БУРУУ байдаг. Заримдаа үгүй гэж хэлэх нь зөв гэдгийг санаарай. Хэрэглэгчийн хүсэлт бүрийг биелүүлж болохгүй. Харин танай хамгийн том харилцагч хүсэлт тавьбал яах вэ? Магадгүй түүнийг ч явуулах цаг нь ирсэн байж болох юм. Бизнесийн хамгийн хэцүү атлаа хамгийн ухаалаг зүйлсийн нэг бол худалдан авагч, харилцагч нарыг компаниасаа ч том болгох юм. 37 Signals үргэлж тэгдэг байна. Өөрийгөө хэн болохыг тань, цөөн хэдэн хүний хэлснээс шалтгаалж алсын хараанаасаа бүү хазай.

Өөрийгөө хэрхэн зарах вэ

Танай компани Apple эсвэл бусад үндэстэн дамнасан дэлхийн брэндийн зэрэглэлд багтддаггүй л юм бол тийм ч нэрд гараагүй байгаа болов уу. Ийм байх нь зүгээр. Учир нь танд маш олон ялгаатай зүйлсийг хийж үзэх эрх чөлөө байна гэсэн үг. Өөрт нь гайхамшигтай бүтээгдэхүүн байгаа гэж бодсон хүмүүс ихэнхдээ яарч, өрсөлдөгчөөсөө илүү их мөнгө зарцуулахыг хичээдэг. Салбарынхаа сэтгүүлд, бага хурлын танхимуудаар үзэгдэж, алдаршихын тулд их мөнгө цацдаг.

Гэхдээ өөрийн гэсэн хэрэглэгчдийг бий болгохын тулд ийм зүйлд мөнгө зарцуулах шаардлагагүй гэдгийг ухаалаг компаниуд мэддэг юм. Үнэ цэнтэй мэдээллийг хуваалц, тэгэх аваас таны хэлсэн бүхнийг сонсох хүсэлтэй хэрэглэгчид бий болчихно.

Ингээд та бизнес явуулах аргачлалыг хэрхэн өөрөөр сэтгэж хэрэгжүүлэх талаар их зүйл мэдэж авлаа.

0 Shares
Хариу үлдээх