“Манайх хамгийн шилдэг... хамгийн чанартай... манайхыг аваарай” гэсэн сурталчилгаа нь аргаа барсан хүний үг юм. Ганц нэг иймэрхүү сурталчилгаа явуулахыг маркетинг гэдэггүй.
Тариачин хүн газраа хагалж, үр суулгаад ургацаа авах хүртлээ талбайгаа арчилна. Суулгацаа тогтмол тордож, усалгаагаа таслахгүй хийж явна. Цаг нь болмогц ургацаа хурааж авна. Харин талбайгаа ганц хоёр услаад хаячихвал сайн ургац авах уу? Тэгэж итгэж явж болох уу?
Аллан Дибийн “Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө” ном танд бизнесийнхээ маркетингийн төлөвлөгөөг энгийн аргачлалын дагуу нэг хуудсанд багтаан боловсруулж, багахан төсвөөр хэрхэн гайхалтай үр дүнд хүрэхийг зааж өгөх болно. Энэхүү номыг уншсанаар та худалдаа, борлуулалтаа хэт улайрсан, эсвэл гуйж, залхаасан байдлаар биш хийх урлаг, өрсөлдөгчдөөсөө ялгарч, өөрийгөө хэрэглэгчийн сонголт болгох хандлагууд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өндөр үнэд хүргэж, тэглээ ч хэрэглэгч танд үнэнээсээ талархдаг болгох зэрэг маркетингийн олон арга, мэдлэгт суралцах болно.
Аллан Диб нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, маркетингийн зэрэг төрөл бүрийн салбарт олон бизнесийг бүтээж, өсгөн томруулж чадсан өвөрмөц сэтгэлгээтэй маркетер, энтрепренер хүн билээ. Анхны бизнесээ эхлүүлээд 4 жил дараа гэхэд Business Review Weekly сэтгүүлд Австралийн хамгийн түргэн өсөлттэй 100 бизнесийн нэгээр нэрлэгдэж байжээ. Тэрбээр жижиг, дунд бизнесүүдэд технологи болон маркетингийн тусламжтайгаар өндөр өсөлтийг бий болгоход нь зөвлөж, туслаж ажилладаг нэртэй мэргэжилтэн юм.